09.01.2008

ВВС агентлагт Монголд архинд хордсон хүмүүсийн тухай мэдээллээ

Английн ВВС агентлаг Монголд архинд хордож 12 хүн нас бараад байгаа тухай мэдээлж монголчуудын булайг дэлгэж орхижээ. “Архинд хордож 11 хүн Монголд нас баржээ” /ийм нийтлэл гарах үед нас барсан хүмүүсийн тоо 11 байсан. Харин өчигдөр еглөө дахиж нэг хүн эндсэн билээ/ гэсэн гарчигтай мэдээнд нэгэн компани техникийн спиртээр архи үйлдвэрлэж, түүнийг уусан 20 гаруй хүн хордож эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд дор хаяж 11 хүн нас барсан тухай бичсэн байна. Мөн хохирогчдын ихэнх нь шинэ жилиин үдэш наргиж цэнгэж байгаад ийм байдалд хүрсэн гэжээ. Мөн албаны хүн хэлэхдээ, архинд метилийн спирт агуулагдсан, Энэ нь бүтээгдэхүүн цэвэрлэх зориулалттай бодис гэдгийг дурьдсан байна. ВВС агентлаг Монголын нийслэл Улаанбаатарт архи худалдахыг бүрэн
хориглосон тухай өгүүлжээ. Мөн Францын АРР агентлагт Улаанбаатар хотын дарга Т.Билэгт “Нийслэл хотын дэлгүүрүүдээр худалдаалагдаж буй архин дунд хортой архи байгааг үгүйсгэхгүй. Тиймээс архи худалдаалахыг хориглосон” хэмээн ярьсныг нэмж дурьдсан байна.
2008 он 1-р сарын 2.
Эх сурвалж: http://news.bbc.co.uk/2/hi/asia-pacific/7167556.stm

Keine Kommentare: