05.01.2008
Англи хэл сурах бичиг /German/
бичсэн:
Админ
хэзээ:
1/05/2008
0
сэтгэгдэл
Labels: Электрон ном
Gspace: 2Gb онлайн авдар /үнэгүй/
За ингээд хаа ч явсан хэрэг болох мэдээллээ үргэлж онлайнд. Google Account - тай л бол 2Gb таны мэдэлд. дэлгэрэнгүйг эндээс
Жич:
1 Account = 2Gb 2 Account = 4Gb
5 Account = 10Gb
бичсэн:
Админ
хэзээ:
1/05/2008
0
сэтгэгдэл
Labels: IT-Мэдээ
04.01.2008
Нийгмийн даатгалын шимтгэл...?
Урд нь оюутан байхдаа доод курсынхэндээ хуучин номоо зарж байсныг эс тооцвол орлого гээч юмыг олж байгаагүй миний бие өчигдөр анхныхаа цалинг авлаа. Сэтгэл маш ихээр хөдөлсөн ч юм уу гадаа хүйтэн байснаас ч тэр үү шууд гэрлүүгээ такси хөлөглөн давхив. Сэтгэл хөөрлөө дарсны дараа миний цалинг тооцож олгосон аргачлалыг бодоод эргэлзэж эхэллээ. Учир нь НДШ гээч зүйлд хорь гаруй мянган төгрөг өгчээ. Гэртээ ирээд энэ талаар уншиж судлахад засаг төр миний амьдралд учирч магадгүй гэх эрсдлийг тооцож үзээд хамгаалах арга хэрэглэж байгаа гэнэ. Үүнийгээ тэгээд нийгмийн халамжийн бодлого гэж нэрлээд хүссэн хүсээгүй орлоготой бүхнийг хамруулдаг, энэ нь сайн халамжтай төрийн шинж юм байхаа. Энэ мөнгийг олон жил төлчихбөл бэртэж гэмтэхээс авхуулаад үхсэний дараа хүртэл ар гэрийнхэнд маань мөнгө өгнө гэнэ. Өнгөц харахад сайхан санаа мэт, гэвч энэ мөнгийг миний зөвшөөрөлгүйгээр авна гэдэгт асуудлын гол нь байна. Би цалингаасаа тодорхой хувийг банкинд тогтмол хийж түүнийгээ хэцүүдсэн үедээ хэрэглэж болохгүй гэж үү? Энэ мөнгийг заавал төрд хүчээр хураалгаж өөртөө санаа тавьж байна гэж өөрийгөө хуурах уу? Энэ мөнгө яг хаана хадгалагддаг, юунд зарцуулдаг талаар сонирхвол миний ухаан хүрэхгүй байх. За тэгээд мэдэх ч юм алга даа. Мэдээж нэг бодлын дажгүй ч юм шиг эсвэл эсрэгээрээ миний эрхэнд халдаад ч байгаа юм шиг...
бичсэн:
Админ
хэзээ:
1/04/2008
0
сэтгэгдэл
Labels: Нийтлэл
Гадаадад гарч амьдрах сайхан бас муухай
Cайн байна уу? Би дээд сургуулиа төсчихөөд монголд ажил олдохгүй хэцүү байх үедээ монголоос л явж байвал хаашаа ч явсан яахав гэж бодон гадагшаа явах гэж их хөөцөлддөг байсан.Эмэгтэй хүмүүсийг халуун тоосгоны үйлдвэрт ажиллуулах гээд аваачсан гээд боддоо...Солонгос орныг диваажин мэт санаж байсан миний адил бусад эмэгтэйчүүдийн хувьд энэ нь яг л шорон шиг санагдсан.Бид нар өдөр болгон уйлдаг байсан.Би энэ хэцүү байдлыг тэвчиж чадалгүй оргосон л доо.Оргоод хоёр жил гаран өөр үйлдвэрт ажиллаж байгаад эх орондоо эргэж ирсэн.Миний эх орон, Монгол орон маань ямар сайхан гээч???одоо би хаашаа ч явахыг хүсдэггүй,эх орноо сайхан хөгжин цэцэглээсэй,би үүнд нь жаахан ч гэсэн хувь нэмэр оруулах юмсан гэсэн сэтгэлээр ажиллаж байгаа.Үүний адил гадаадад байгаа монгол залуус бүгд л эргэж ирнэ, тэд бүгд монголоо гэсэн сэтгэлтэй байдаг юм.ЗАЛУУСАА бид МОНГОЛ ЭХ ОРНОО гэхгүй юм бол өөр хэн гэхийн бэ? монголдоо заавал эргэж ирээрэй...
бичсэн:
Админ
хэзээ:
1/04/2008
0
сэтгэгдэл
Labels: Нийтлэл
Photoshop Top Secret
4 DVDs + 1 Bonus DVD +
Gallery Book FULL COLLECTION [англи хэлээр]
бичсэн:
Админ
хэзээ:
1/04/2008
0
сэтгэгдэл
Labels: Электрон ном
Дэлхийн хамгийн шилдэг 10 вэб хуудас
бичсэн:
Админ
хэзээ:
1/04/2008
0
сэтгэгдэл
Labels: IT-Мэдээ
2008 он “Хүнсний аюулгүй байдлын жил”
2008 оныг “Хүнсний аюулгүй байдлын жил” болгон зарлаад байгаа. Гэтэл он гарвуу үгүй юү метилийн спирт бүхий архинд иргэд олноороо хордсон асуудал нийгэмд дуулиан тариад байгаа билээ. Өнөөдрийн байдлаар хордсон хүмүүсийн тоо 90 хүрээд байгаа бөгөөд 12 хүн амь насаа алдаад байна. Үүний улмаас нийслэлийн засаг дарга 01 дугаарын захирамж гарган, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалахыг зогсоогоод байгаа билээ. Тус захирамж үйлчлээд хоёрхон хонож байхад “Архигүй нийгэм” үнэхээр гоё харагдаж байгаа нь уншигч танд ч анзаарагдаж байгаа бизээ. Танд хэдэн жишээ хэлье. Энгийн өдрүүдэд цагдаагийн 102 дугаарын утсанд нэг өдөрт 250-400 дуудлага ирдэг байсан байна. Эдгээр дуудлагын 80 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ агсам согтуу тавьсан болон гэмт хэрэг үйлдсэн хэргийн дуудлага эзэлдэг байж. Харин дээрх захирамж гарсны дараа тус утсанд ердөө л 24 дуудлага ирсэн байна. Эдгээр дуудлагыг хулгай, танхайн сэдэлтэй хэргүүд эзэлж байсан аж. Мөн эрүүлжүүлэх байранд өдөр бүр гурван оронтой тоонд багтах хүмүүс хоноглодог байсан бол өнгөрсөн өдрүүдэд тун бага буюу дээрх тоо ердөө л хоёр оронтой тоонд эргэлдэж байгаа бөгөөд 90 хүн эрүүлжүүлэгджээ. Энэ нь хоёр хоногийн хугацаанд сайн үр дүн гэж цагдаагийнхан хэлж байна.
бичсэн:
Админ
хэзээ:
1/04/2008
0
сэтгэгдэл
Labels: Монгол мэдээ
03.01.2008
Татар - Freedom (цомог)

татах
.rar файлын нууц үг: hamtdaa.de
бичсэн:
Админ
хэзээ:
1/03/2008
0
сэтгэгдэл
Labels: Монгол дуу
02.01.2008
Бобо - Газар дээрхи (цомог) + Төөрсөн шувууд (видео)
бичсэн:
Админ
хэзээ:
1/02/2008
1 сэтгэгдэл
Labels: Монгол дуу
Тамхи тавганд ойртохгүй нь
2008 оны 1 сарын 1-с ХБНГУ-д бар, ресторан, хоолын газруудад тамхи татахыг хориглолоо. Уг хоригийн шалтгаан нь дээр дурьдсан газруудад ажиллагсад эрүүд мэндэд нь хохирол учруулж байна хэмээн гомдол мэдүүлсэн явдал юм.
бичсэн:
Админ
хэзээ:
1/02/2008
0
сэтгэгдэл
Labels: Гадаад мэдээ
”Азийн чоно” компанийн архинд 11 хүн хордож нас барлаа

Шинэ оны анхны өглөө дэндүү харамсалтай мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Гэвч мэдээллийг шуурхай хүргэх үүргийнхээ дагуу энэхүү мэдээг хүргэж байна. Урьд шөнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ны орой нийслэлийн Багануур дүүрэгт 28 хүн архинд хордсоноос 11 нь нас баржээ. Яг одоо Онцгой байдлын ерөнхий газар яаралтай хуралдаж, холбогдох арга хэмжээг авч эхэллээ. Багануур дүүрэгт нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзоригоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Мөн нийслэлийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Бумнанжид Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үймээн самуун болохоос сэрэмжлүүлэх үүрэг хүлээн ажиллаж байгаа аж.
бичсэн:
Админ
хэзээ:
1/02/2008
2
сэтгэгдэл
Labels: Moнгол мэдээ