09.01.2008

Үнэгүй 2Gb онлайн авдрыг яаж эзэмших вэ?

Үнэгүй авдарGspace ашиглах заавар:
Шаардагдах зүйлс:

  1. Google mail account-тай байх. (Google mail -ийн хэрэглэгч байх)
  2. Mozilla Firefox интернет хөтөчтэй байх. Байхгүй тохиолдолд эндээс татаж авна уу!
  3. Mozilla Firefox-ийн Add-ons буюу туслах багаж Gspace-ийг суулгасан байх. Татаж авч суулгах:
Суулгаж дууссан бол интернэт хөтчөө дахин ачаална уу! (firefox restart)
Интернэт хөтөчөө (firefox) дахин ачаалсны дараа tools (Монгол: Багаж, Герман: Extras) цэснээс Gspace -ийг сонго. Танд дараах дүр зураг харагдах болов уу. Зураг дээр дарж томоор харна уу!

Үнэгүй авдарManage Accounts хэсэгт google mail-ийнхээ нэвтрэн орох мэдээллээ оруулснаар нэвтэрч орно.

ВВС агентлагт Монголд архинд хордсон хүмүүсийн тухай мэдээллээ

Английн ВВС агентлаг Монголд архинд хордож 12 хүн нас бараад байгаа тухай мэдээлж монголчуудын булайг дэлгэж орхижээ. “Архинд хордож 11 хүн Монголд нас баржээ” /ийм нийтлэл гарах үед нас барсан хүмүүсийн тоо 11 байсан. Харин өчигдөр еглөө дахиж нэг хүн эндсэн билээ/ гэсэн гарчигтай мэдээнд нэгэн компани техникийн спиртээр архи үйлдвэрлэж, түүнийг уусан 20 гаруй хүн хордож эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд дор хаяж 11 хүн нас барсан тухай бичсэн байна. Мөн хохирогчдын ихэнх нь шинэ жилиин үдэш наргиж цэнгэж байгаад ийм байдалд хүрсэн гэжээ. Мөн албаны хүн хэлэхдээ, архинд метилийн спирт агуулагдсан, Энэ нь бүтээгдэхүүн цэвэрлэх зориулалттай бодис гэдгийг дурьдсан байна. ВВС агентлаг Монголын нийслэл Улаанбаатарт архи худалдахыг бүрэн
хориглосон тухай өгүүлжээ. Мөн Францын АРР агентлагт Улаанбаатар хотын дарга Т.Билэгт “Нийслэл хотын дэлгүүрүүдээр худалдаалагдаж буй архин дунд хортой архи байгааг үгүйсгэхгүй. Тиймээс архи худалдаалахыг хориглосон” хэмээн ярьсныг нэмж дурьдсан байна.
2008 он 1-р сарын 2.
Эх сурвалж: http://news.bbc.co.uk/2/hi/asia-pacific/7167556.stm

06.01.2008

Сэрүүлэгний ая

Сэрүүлэгний чинь аяар энэ дуу байвал ямар вэ. Өглөө радиогоор явахад нь босох болсоноо мэддэг байсансан.

.rar файлын нууц үг: hamtdaa.de