29.01.2008

“Азийн чоно”-ы захирал Ганц худаг руу “ачигдлаа”

Хордлогын яаралтай тусламжийн төвд 29 дахь хоногтоо эмчлүүлж байсан "Азийн чоно" компанийн захирал С.Мөнхбат өчигдөр эмнэлгийн дулаан ор хөнжил, тохилог дулаан тасалгаанаас шууд хахир хатуу, хөлдүү хүйтэн Ганц худгийн камер луу ачигдлаа. Түүнийг өчигдөр өглөөгүүр эмнэлгээс гаргаад Улсын мөрдөн байцаах газарт авчирсан байв. Үдээс хойш болтол тэнд байлгаж, ар гэрийнхэн болон найз нөхөдтэй нь уулзуулсан. Түүн дээр найзууд нь, дүү нь ирж, хоол унд, хувцас өгч байлаа.

Keine Kommentare: