Cайн байна уу? Би дээд сургуулиа төсчихөөд монголд ажил олдохгүй хэцүү байх үедээ монголоос л явж байвал хаашаа ч явсан яахав гэж бодон гадагшаа явах гэж их хөөцөлддөг байсан.Эмэгтэй хүмүүсийг халуун тоосгоны үйлдвэрт ажиллуулах гээд аваачсан гээд боддоо...Солонгос орныг диваажин мэт санаж байсан миний адил бусад эмэгтэйчүүдийн хувьд энэ нь яг л шорон шиг санагдсан.Бид нар өдөр болгон уйлдаг байсан.Би энэ хэцүү байдлыг тэвчиж чадалгүй оргосон л доо.Оргоод хоёр жил гаран өөр үйлдвэрт ажиллаж байгаад эх орондоо эргэж ирсэн.Миний эх орон, Монгол орон маань ямар сайхан гээч???одоо би хаашаа ч явахыг хүсдэггүй,эх орноо сайхан хөгжин цэцэглээсэй,би үүнд нь жаахан ч гэсэн хувь нэмэр оруулах юмсан гэсэн сэтгэлээр ажиллаж байгаа.Үүний адил гадаадад байгаа монгол залуус бүгд л эргэж ирнэ, тэд бүгд монголоо гэсэн сэтгэлтэй байдаг юм.ЗАЛУУСАА бид МОНГОЛ ЭХ ОРНОО гэхгүй юм бол өөр хэн гэхийн бэ? монголдоо заавал эргэж ирээрэй...
04.01.2008
Abonnieren
Kommentare zum Post (Atom)
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen