2008 оныг “Хүнсний аюулгүй байдлын жил” болгон зарлаад байгаа. Гэтэл он гарвуу үгүй юү метилийн спирт бүхий архинд иргэд олноороо хордсон асуудал нийгэмд дуулиан тариад байгаа билээ. Өнөөдрийн байдлаар хордсон хүмүүсийн тоо 90 хүрээд байгаа бөгөөд 12 хүн амь насаа алдаад байна. Үүний улмаас нийслэлийн засаг дарга 01 дугаарын захирамж гарган, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдаалахыг зогсоогоод байгаа билээ. Тус захирамж үйлчлээд хоёрхон хонож байхад “Архигүй нийгэм” үнэхээр гоё харагдаж байгаа нь уншигч танд ч анзаарагдаж байгаа бизээ. Танд хэдэн жишээ хэлье. Энгийн өдрүүдэд цагдаагийн 102 дугаарын утсанд нэг өдөрт 250-400 дуудлага ирдэг байсан байна. Эдгээр дуудлагын 80 хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ агсам согтуу тавьсан болон гэмт хэрэг үйлдсэн хэргийн дуудлага эзэлдэг байж. Харин дээрх захирамж гарсны дараа тус утсанд ердөө л 24 дуудлага ирсэн байна. Эдгээр дуудлагыг хулгай, танхайн сэдэлтэй хэргүүд эзэлж байсан аж. Мөн эрүүлжүүлэх байранд өдөр бүр гурван оронтой тоонд багтах хүмүүс хоноглодог байсан бол өнгөрсөн өдрүүдэд тун бага буюу дээрх тоо ердөө л хоёр оронтой тоонд эргэлдэж байгаа бөгөөд 90 хүн эрүүлжүүлэгджээ. Энэ нь хоёр хоногийн хугацаанд сайн үр дүн гэж цагдаагийнхан хэлж байна.
04.01.2008
Abonnieren
Kommentare zum Post (Atom)
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen