04.01.2008

Нийгмийн даатгалын шимтгэл...?

Урд нь оюутан байхдаа доод курсынхэндээ хуучин номоо зарж байсныг эс тооцвол орлого гээч юмыг олж байгаагүй миний бие өчигдөр анхныхаа цалинг авлаа. Сэтгэл маш ихээр хөдөлсөн ч юм уу гадаа хүйтэн байснаас ч тэр үү шууд гэрлүүгээ такси хөлөглөн давхив. Сэтгэл хөөрлөө дарсны дараа миний цалинг тооцож олгосон аргачлалыг бодоод эргэлзэж эхэллээ. Учир нь НДШ гээч зүйлд хорь гаруй мянган төгрөг өгчээ. Гэртээ ирээд энэ талаар уншиж судлахад засаг төр миний амьдралд учирч магадгүй гэх эрсдлийг тооцож үзээд хамгаалах арга хэрэглэж байгаа гэнэ. Үүнийгээ тэгээд нийгмийн халамжийн бодлого гэж нэрлээд хүссэн хүсээгүй орлоготой бүхнийг хамруулдаг, энэ нь сайн халамжтай төрийн шинж юм байхаа. Энэ мөнгийг олон жил төлчихбөл бэртэж гэмтэхээс авхуулаад үхсэний дараа хүртэл ар гэрийнхэнд маань мөнгө өгнө гэнэ. Өнгөц харахад сайхан санаа мэт, гэвч энэ мөнгийг миний зөвшөөрөлгүйгээр авна гэдэгт асуудлын гол нь байна. Би цалингаасаа тодорхой хувийг банкинд тогтмол хийж түүнийгээ хэцүүдсэн үедээ хэрэглэж болохгүй гэж үү? Энэ мөнгийг заавал төрд хүчээр хураалгаж өөртөө санаа тавьж байна гэж өөрийгөө хуурах уу? Энэ мөнгө яг хаана хадгалагддаг, юунд зарцуулдаг талаар сонирхвол миний ухаан хүрэхгүй байх. За тэгээд мэдэх ч юм алга даа. Мэдээж нэг бодлын дажгүй ч юм шиг эсвэл эсрэгээрээ миний эрхэнд халдаад ч байгаа юм шиг...

Keine Kommentare: