02.01.2008

”Азийн чоно” компанийн архинд 11 хүн хордож нас барлаа


Шинэ оны анхны өглөө дэндүү харамсалтай мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Гэвч мэдээллийг шуурхай хүргэх үүргийнхээ дагуу энэхүү мэдээг хүргэж байна. Урьд шөнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ны орой нийслэлийн Багануур дүүрэгт 28 хүн архинд хордсоноос 11 нь нас баржээ. Яг одоо Онцгой байдлын ерөнхий газар яаралтай хуралдаж, холбогдох арга хэмжээг авч эхэллээ. Багануур дүүрэгт нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзоригоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Мөн нийслэлийн Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Бумнанжид Багануур дүүргийн нутаг дэвсгэрт үймээн самуун болохоос сэрэмжлүүлэх үүрэг хүлээн ажиллаж байгаа аж.

2 Kommentare:

Админ hat gesagt…

hmmm

Anonym hat gesagt…

hmm